Tuesday, January 7, 2014

Forex гэж юу бэ?

Сайн байцгаана уу?, Хүндэт ноёд, хатагтай нараа!

Та бүхэн энэ бичлэгийг үзэж байгаа бол валютын биржийн (Дэлхийн зах зээлийн) ажиллагаатай тодорхой танилцахыг хүссэн бололтой. Тавтай морилно уу? 
Форекс гэдэг нь Foreign exchange гэдэг үгний товчилсон хэлбэр буюу үгчлэн орчуулбал гадаад валютын солилцоо гэсэн утгыг агуулсан үг юм. Forex маань их олон янзын нэртэйFX, SpotFX, FOREX гэх мэт. Гэхдээ бид хэлж сурснаараа“Forex” нэрийг ашиглая.

Олон улсын энэхүү форекс буюу валютын зах нь аугаа том санхүүгийн ертөнцийн нэгэн
хэсэг юм. Дэлхийн худалдааны зах зээл дээр улаан буудайнаас эхлээд алмааз эрдэнийн чулуу хүртэл бүх л зүйлийн арилжаа наймааг хийдэг. Энэ бол найдвар, урам хугарал, уур хилэн ба хүйтэн тооцооны ертөнц юм. Энд л их хөрөнгө бий болно. Энэ бол шийдвэр гаргаж чаддаг хүчтэй хүмүүсийн ертөнц, энд амьдралыг ягаан шилний цаанаас харахгүй, энд хий хоосон мөрөөдөлд зай байхгүй ч яг үүгээр л арилжаа наймаа хийдэг юм. Гэвч энэ бүхнийг дарааллаар нь авч үзье!
Форекс буюу валютын биржийн арилжаа(худалдаа) энэ өгүүлбэрийн “биржийн худалдаа” гэдгийг тодотгомоор байна.     Хэзээ анх яаж тэр үүсэн юм бол…?  Орчин цагийн бирж гэж юу вэ? Түүн дээр юу юу худалдаалдаг вэ?
Бид мөнгө хэрхэн үүссэн талаар сайн мэднэ. Монголчууд дэлхий дээр анх үнэт валютыг бий болгосон түүхтэй. Энэ нь Чингэс хааны алтан гэрэгэ буюу алтан пайз юм. Орчин цагийн бирж гэдэг бол дэлхийн худалдааны маш урт удаан хөгжлийн үр дүн юм. Торгоны замын тэмээн цуваанаас гараатай дуу ихтэй хар захуудаас эхлэн бөөний худалдаачид бага багаар(шат дарааллан) өнөөгийн форекс буюу худалдааны бирж гэдэгт орж ирсэн юм. Үүнээс өмнө тэд зөвхөн жилд нэг удаа“яармаг” гэх тодорхой газарт цуглардаг байжээ. Яармаг гэдэг энэ үг нь Герман хэлнээс анх үүссэн түүхтэй. Гэвч улс орнуудын худалдааны хөгжил өсөж шинэ худалдааны замууд болон худалдааны төвүүд олноор нээгдэж, шинэ бараа бүтээгдэхүүн бий болсоор байв. Түүнчлэн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр том том худалдааны хотууд үүсч барааны эргэлт огцом өсч эхэлжээ. Антбернэн мэтийн том хотуудад өдөр тутмын худалдаа үүсэн бий болов. Эхлээд задгай талбайд дараа нь худалдаачид тусдаа байр талбай хөлсөлж эхлэв. Анхны тэр хэлбэрийг л бирж гэж нэрлэжээ. Англи хэлтэй улс орнуудад тэрхүү биржийг EXCHANGE гэж нэрлэдэг. Жил ирэх тусам биржийн худалдаа наймааны олон олон гудамууд бий болж орчин үеийн эдийн засгийн хөгжилтэй зарим орнуудад тэдгээрт зориулан төрөөс нь
холбогдох хууль журам батлан гаргаж эхэлжээ. Хөгжлийн энэхүү өндөр шатанд хүртэл хөгжсөн бирж бол бидний танилцаж буй орчин үеийн бирж болох форексийн үүсэл бөгөөд дэлхийн эдийн засгийн хамгийн том, хамгийн чухал ертөнц мөн.

Thursday, January 2, 2014